Сайн байцгаана уу? Юуны өмнө 2020 оны 11 сарын 1-ний өдрөөс өнөөдрийг хүртэл идэвхтэй хамтран ажилласан нийт сургуулийн удирдлага, менежер, багш, сурагчиддаа талархсанаа илэрхийлье. Мөн цахим сургалт, үнэлгээний систем нь цар тахлын хүнд цаг үед хэрэглэгчиддийнхээ хэрэгцээ шаардлагыг үнэ төлбөргүйгээр бүрэн хангаж ажилласныг дуулгахад таатай байна. нийт сургуулийн удирдлага, менежерүүдтэй ярилцсаны үндсэн дээр 3 сарын 17 -ны өдрөөс эхлэн төлбөртэй болж байгаагаа энэхүү мэдэгдлээрээ илэрхийлж байна. Бид эдийн засгийн нөхцөл байдлыг харгалзан үзэж цаашид системийн нэг хүүхдийн сарын төлбөрийг 2020-2021 оны хичээлийн жилийг дуусах хүртэлх хугацаанд 500 төгрөг байхаар тогтоож үйлчилгээгээ үзүүлэхээр шийдвэрлэлээ. (төлбөрийг 2021.04.10ны дотор урьдчилан төлөхийг анхаарна уу.) Та бүхний орон зай, цаг хугацаанаас үл хамаарах мэдлэгийг хүртээмжтэй, үр ашигтайгаар түгээх, үнэлэх боломжийн төлөө системээ улам бүр сайжруулсаар байх болно. Та бүхнийг хүндэтгэсэн : Мэксим Консалтинг ХХК-ийн хамт олон